Монголд байхгүй өвчин тусаж, эмнэлэгт эрх чөлөөт маягаар ялаа эдэлж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүүгийн нэрийг лам өгсөн гэдэг. Экс Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь гурван дүүгийн ах Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгосон нь 1987 он. Харин 25-хан жилийн дараа Ерөнхийлөгч аавын хүү Ерөнхийлөгч болсонд хүн бүр гайхаж балмагдсан байх. Тэгэхээс ч өөр арга байгаагүй л дээ. Аавынхаа баривчилгааны үеэр олонд танигдаж, 25-хан насандаа Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилогдож, Монголын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр мөнхрөөд буй Э.Батшугарыг Н.Энхбаяраас том “аалз” гарч ирэх нь хэмээн олон нийт ярьж байсан, одоо ч ярьсаар байна. Гэхдээ энэхүү суудалд суухад түүний нас балчирдсанаас мэдлэг боловсрол нь багадсан юм ердөө байхгүй гэнэ лээ. АНУ-д Бентлигийн их сургуулийг дүүргэж, тэндээ хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, хэн хүний мөрөөдөөд ч хаалгаар нь шагайхад хүртэл бэрхтэй “Же Пи Морган” банканд мэргэжилтэн хийж байсан гээд энэ салбартаа бол толгой цохиж, цахиур хагалах нэгэн. Гэхдээ УИХ-ын гишүүд аавыг нь хорьсондоо тэр үү аль эсвэл эцгийнх нь намтай хамтрсан засаг байгуулсан болоод тэр үү Монголбанкны дэд ерөнхийлөгч болгоно гэж зүтгэсэн байх талтай. Ямартаа ч Ерөнхийлөгч аавын ген өдгөө хаана, юу хийж яваа нь бүү мэд болчихоод байна. Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаар тэр амаа үдүүлэв үү, аль эсвэл аавынх нь асуудал арай дээрдэж байгаа юм болов уу. Сүржин, сүржин үг бэлдэж хааяа нэг олны өмнө аавынхаа талаар “нулимс” унаган барин мэдэгдэл хийдэг “мундаг” хүү нь газар доогуур орсон мэт таг болсонд олон хүн гайхаж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын асуудал одоо ч шийдэгдэж өгөлгүй олны анхааралд хэвээр байгаа. "Хариуцлагатай албан тушаал даатгасан УИХ-д баярлаж байна. Ажлаа маш хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хийнэ. Нөгөө талаас Монголбанк 2013 онд том том нийгмийн болоод эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тавьсан байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө Монголбанкны хамт олонтой гар нийлж хамтарч ажиллана” хэмээн дэд Ерөнхийлөгчийн суудалд залрахдаа хэлж байсан Э.Батшугар үнэхээр Монголбанкны том том зорилтуудыг хэрэгжүүлэхээр завгүй явна уу. Эс бөгөөс эрх мэдэлдээ хууртагдаж эцгийгээ ч тоохгүй нам гүмхэн байна уу. Хаана яваа бол доо дэд Ерөнхийлөгч минь. Хаана байна “Ерөнхийлөгч өө”
Монголд байхгүй өвчин тусаж, эмнэлэгт эрх чөлөөт маягаар ялаа эдэлж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүүгийн нэрийг лам өгсөн гэдэг. Экс Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь гурван дүүгийн ах Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгосон нь 1987 он. Харин 25-хан жилийн дараа Ерөнхийлөгч аавын хүү Ерөнхийлөгч болсонд хүн бүр гайхаж балмагдсан байх. Тэгэхээс ч өөр арга байгаагүй л дээ. Аавынхаа баривчилгааны үеэр олонд танигдаж, 25-хан насандаа Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилогдож, Монголын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр мөнхрөөд буй Э.Батшугарыг Н.Энхбаяраас том “аалз” гарч ирэх нь хэмээн олон нийт ярьж байсан, одоо ч ярьсаар байна. Гэхдээ энэхүү суудалд суухад түүний нас балчирдсанаас мэдлэг боловсрол нь багадсан юм ердөө байхгүй гэнэ лээ. АНУ-д Бентлигийн их сургуулийг дүүргэж, тэндээ хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, хэн хүний мөрөөдөөд ч хаалгаар нь шагайхад хүртэл бэрхтэй “Же Пи Морган” банканд мэргэжилтэн хийж байсан гээд энэ салбартаа бол толгой цохиж, цахиур хагалах нэгэн. Гэхдээ УИХ-ын гишүүд аавыг нь хорьсондоо тэр үү аль эсвэл эцгийнх нь намтай хамтрсан засаг байгуулсан болоод тэр үү Монголбанкны дэд ерөнхийлөгч болгоно гэж зүтгэсэн байх талтай. Ямартаа ч Ерөнхийлөгч аавын ген өдгөө хаана, юу хийж яваа нь бүү мэд болчихоод байна. Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаар тэр амаа үдүүлэв үү, аль эсвэл аавынх нь асуудал арай дээрдэж байгаа юм болов уу. Сүржин, сүржин үг бэлдэж хааяа нэг олны өмнө аавынхаа талаар “нулимс” унаган барин мэдэгдэл хийдэг “мундаг” хүү нь газар доогуур орсон мэт таг болсонд олон хүн гайхаж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын асуудал одоо ч шийдэгдэж өгөлгүй олны анхааралд хэвээр байгаа. "Хариуцлагатай албан тушаал даатгасан УИХ-д баярлаж байна. Ажлаа маш хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хийнэ. Нөгөө талаас Монголбанк 2013 онд том том нийгмийн болоод эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тавьсан байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө Монголбанкны хамт олонтой гар нийлж хамтарч ажиллана” хэмээн дэд Ерөнхийлөгчийн суудалд залрахдаа хэлж байсан Э.Батшугар үнэхээр Монголбанкны том том зорилтуудыг хэрэгжүүлэхээр завгүй явна уу. Эс бөгөөс эрх мэдэлдээ хууртагдаж эцгийгээ ч тоохгүй нам гүмхэн байна уу. Хаана яваа бол доо дэд Ерөнхийлөгч минь.
Сэтгэгдэл байхгүй байна