Авьяаслаг залуугийн сонголт

Буриад улсын Ардын жүжигчин,дуучин Б.Амархүү өмнө нь “Херо” энтертайментийн бүтээл “Татар ажиллагаа” кинонд тоглож, жүжиглэх чамгүй авъяастайгаа фэнүүддээ харуулаад амжсан. Тэгвэл дуучин залуу маань “Big fish” хэмээх бас нэгэн шинэ кинонд гол дүр бүтээж гол дүрийн бүсгүйдээ сэтгэл алдарч өдгөө хамт амьдарч байгаа аж. Тэрээр уг кинонд Соёмбо хэмээх ахлах дэслэгч залуугийн дүрд тоглосон бөгөөд сонголтоо “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгт Ариунзул хэмээх бүсгүйг сонгосон байна.  О.Ариунзулын хувьд өдгөө 20 гарч яваа залуухан бүсгүй. Ардын жүжигчин маань  тун удахгүй бие даасан тоглолтоо энэ сарын 15,16-нд хийх гэж байгаа юм. Тэрээр Монголдоо ирээд удаагүй байхдаа UBS  телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээний шүүгчээр ажилах хугацаандаа Орос сүйт бүсгүйгээ танилцуулж халуун гэр бүлээрээ хөтлөлцөн явж байсан нь саяхан. Сүүлийн үед Монголдоо байх нь ихсэх болсон шалтгаан тэрээр монгол бүсгүйгээр цайгаа чануулахаар хайж байсан ажээ.  Тэрээр саяхан орсон телевизийн нэвтрүүлэгт эцсийн сонголтоо хийсэн мөн  25 насыг зооглож, хөгширч яваагаа хэлж үзэгч олныг инээлгээд авсан юм. 25 нас хүрч нас нь явсан аятай ярьж байгаа Амархүү тун удахгүй хуримын зар дуулгах нь тодорхой. Ингээд Монголын авьяаслаг нэгэн залуу эцсийн сонголтоо хийж элэг нэгтнүүдээ баярлуулж байгааг дуулгахад таатай байна.






 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025