Сайн мэдээ

Улаанбаатар хот нийтийн тээврийг амжилттай хөгжүүлж байгаа хотоор шалгарсан байна.

Филипин улсын нийслэл Манила хотод болсон “Нийтийн тээвэр 2012” сэдэвт дэлхийн хотуудын дарга нарын уулзалтанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон билээ.  Энэ үеэр нийтийн тээврийг байгальд ээлтэй, хүн амд хүртээмжтэй болгох, агаарын бохирдлыг бууруулах талаар дэлхийн томоохон хотуудын удирдлагууд хөндөн ярилцсан байна.  Тэгвэл нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр нийтийн тээврийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн хөгжлийн банк өндрөөр үнэлж оны шагналаа хүртээсэн гэнэ. Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод тусгай замын автобус төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтийн тээврийн менежментийг сайжруулж байгаа хотын 2012 оны тэргүүн шагналыг хүртсэн нь үнэхээр сайн мэдээ юм.  ямартаа ч энэхүү шагналын өнгөрсөн найманд хотын захирагч ноён Э.Бат-Үүл гардан авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025