Даргын даалгавар

Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай

2012 оны 11 сарын 09-ний өдөр              Дугаар 132           Улаанбаатар хот

 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түр завсарлуулсугай.
  2. Улсын Их Хурлын гишүүдээс энэ захирамжийн 1-д заасан асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.

 ДАРГА                                                           З.ЭНХБОЛД

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025