Хэт өндөр үнээр чанаргүй засвар үйлчилгээ үзүүлдэг Вьетнам авто засвар болон авилга, хүнд сурталтай тууштай тэмцсээр байх болно гэдгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд эх орондоо эзэн зочны зөв, зохист харьцааг бий болгохын төлөө төрийн бус байгууллагын эрх үүргийн хүрээнд хууль ёсоо дээдлэн ажиллана гэв. Тэд “Зөрчил гаргасан Хятад эр замын цагдаагийн өөдөөс “Би чам шиг халтартай ярихгүй, даргаа дууд” хэмээн зандчиж, хэдэн төмөр хэлхэж гагнахад амандаа багтсан үнээ хэлж иргэдийг хохироодог байдал энгийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Баянзүрх дүүрэгт байрлах Вьетнам засварын газар 300 мянгад багтах засварыг нэг сая 300 мянгаар чанаргүй хийчихээд, үйлчлүүлэгч нь гомдол мэдүүлэхэд өөдөөс нь хэл амаар доромжилсон байна. Хуулиараа бол хэдэн төгрөгөөр торгоод л өнгөрдөг юм билээ” гэв. Дээрх асуудлаар ирэх оноос эхлэн ШӨХТГ-тай хамтарч ажиллахаар болжээ. Түүнчилэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан зэрэг гишүүд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хоёр хоногийн өмнө Эрдэнэт хотод барилга дээр хууль бусаар ажиллаж байсан найман Хятад иргэн Улаанбаатар руу микро автобусаар гарлаа гэсэн мэдээллийн дагуу тэднийг шалгахад ямар ч бичиг баримтгүй гурван хятад иргэн байсан гэнэ. Тэднийг гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт хүлээлгэн өгсөн байна. Түүнчилэн хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард байрлах “” хэмээх саунд нууцаар караоке ажиллуулах замаар гадаад иргэдэд монгол охид биеэ үнэлдэг болохыг тогтоосон байна. Үүнд нэмж мэдээлэл өгөхөд Хороололд байрлах Вьеатнам засварын газар мөн доороо машины засвар, дээрээ буудалтай тэндээ бас монгол охид бүсгүйчүүд биеэ үнэлж, тэндээ суурин амьдардаг гэх албан бус мэдээлэл байгаа. Энэхүү газар, байршилыг хариуцсан хүн нь монгол хүмүүс байдаг гэдэг ч бий. Хаа сайгүй Вьетнам засварууд засварчид гэх хятад, вьетнам залуус зөвхөн засвараараа ард иргэдийг айлган сүрдүүлж, хохироож байна. “Хөх Монгол” бүлгэм тэмцэнэ
Хэт өндөр үнээр чанаргүй засвар үйлчилгээ үзүүлдэг Вьетнам авто засвар болон авилга, хүнд сурталтай тууштай тэмцсээр байх болно гэдгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд эх орондоо эзэн зочны зөв, зохист харьцааг бий болгохын төлөө төрийн бус байгууллагын эрх үүргийн хүрээнд хууль ёсоо дээдлэн ажиллана гэв. Тэд “Зөрчил гаргасан Хятад эр замын цагдаагийн өөдөөс “Би чам шиг халтартай ярихгүй, даргаа дууд” хэмээн зандчиж, хэдэн төмөр хэлхэж гагнахад амандаа багтсан үнээ хэлж иргэдийг хохироодог байдал энгийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Баянзүрх дүүрэгт байрлах Вьетнам засварын газар 300 мянгад багтах засварыг нэг сая 300 мянгаар чанаргүй хийчихээд, үйлчлүүлэгч нь гомдол мэдүүлэхэд өөдөөс нь хэл амаар доромжилсон байна. Хуулиараа бол хэдэн төгрөгөөр торгоод л өнгөрдөг юм билээ” гэв. Дээрх асуудлаар ирэх оноос эхлэн ШӨХТГ-тай хамтарч ажиллахаар болжээ. Түүнчилэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан зэрэг гишүүд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хоёр хоногийн өмнө Эрдэнэт хотод барилга дээр хууль бусаар ажиллаж байсан найман Хятад иргэн Улаанбаатар руу микро автобусаар гарлаа гэсэн мэдээллийн дагуу тэднийг шалгахад ямар ч бичиг баримтгүй гурван хятад иргэн байсан гэнэ. Тэднийг гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт хүлээлгэн өгсөн байна. Түүнчилэн хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард байрлах “” хэмээх саунд нууцаар караоке ажиллуулах замаар гадаад иргэдэд монгол охид биеэ үнэлдэг болохыг тогтоосон байна. Үүнд нэмж мэдээлэл өгөхөд Хороололд байрлах Вьеатнам засварын газар мөн доороо машины засвар, дээрээ буудалтай тэндээ бас монгол охид бүсгүйчүүд биеэ үнэлж, тэндээ суурин амьдардаг гэх албан бус мэдээлэл байгаа. Энэхүү газар, байршилыг хариуцсан хүн нь монгол хүмүүс байдаг гэдэг ч бий. Хаа сайгүй Вьетнам засварууд засварчид гэх хятад, вьетнам залуус зөвхөн засвараараа ард иргэдийг айлган сүрдүүлж, хохироож байна.
Сэтгэгдэл байхгүй байна