УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын ээж “Оргил” рашаан сувиллын байнгын үйлчлүүлэгч. Бараг л сардаа нэг удаа тус сувилалд хэвтэн эмчлүүлчихдэг эл хатагтай тус сувиллын бүжгийн аварга гэнэ. Орой бүр болох нийтийн бүжгэнд тэрбээр алгасалгүй орж хамтран бүжиглэх эрчүүддээ бүжгийн амтыг мэдрүүлдэг юм байх. Үнэтэй, тансаг гоёл, хувцсаар гангарах түүнтэй бүжиглэх гэсэн үеийн эрчүүд тун их гэнэ шүү. “Одоо би, дараа нь чи” хэмээн дугаарлан зогсож байх вэ дээ. Ямартай ч с сурсан эрдэм гэдэг л энэ байх даа. Хэдэн жилийн өмнө түүний хоёр дахь бэр болох дуучин Т.Баясгалан хөл хүндтэй байхад Кёкүшюзан Д.Батбаяр байгууллага, найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд томоохон шинэ жил зохион байгуулж энэхүү үйл ажиллагаанд ээж нь бас олны нүдийг орой дээр нь гартал бүжиж олныг хөгжөөсөн гэдэг. Орчин үеийн эмээ нар ийм л баймаар юм гэж зарим нь дуу алдацгааж байсан билээ. Өнгө алаглуулан нүдээ будаж, гоё ганган эд зүйлээр өөрийгөө чимсэн эл хатагтай дэгжин ганганаараа бэрээ ч урдаа оруулахгүй нэгэн гэдэг.
Сэтгэгдэл байхгүй байна