“Гамлет” тайзнаа

Улсын драмын эрдмийн театр энэ удаагийн өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр өнөөдөр нээх гэж байна. Анх “Гамлет” жүжгийг 1979 онд УГЗ найруулагч С.Галсанжавын найруулгаар тайзны бүтээл болгон тус жүжгийн Клавдийд Төрийн шагналт, АЖ Г.Гомбосүрэн, Гамлетад АЖ Л.Жамсранжав, Полонийд АЖ Б.Лоовой, Гертрудад жүжигчин Д.Цээнямбуу, Офелиаяад Төрийн соёрхолт АЖ Н.Сувд зэрэг тэр үеийн драмын сор болсон авьяаслаг уран бүтээлчид тоглож байсан билээ. Тэгвэл 33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн найруулагчаар СТА Н.Наранбаатар, гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, СТА С.Болд-Эрдэнэ,  түүний ээж Гертрудгийн дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, СТА, жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох юм. Жүжгийн нээлт 19.00 цагаас Улаан хивсний ёслолоор эхлэх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025