Б.Обамагийн өөрчлөлт


Америкт бүх зүйл боломжтой гэдэгт эргэлзэж байгаа хүн байвал өнөөдөр таньд хариултыг нь өгч байна. 2008 оны 11 дүгээр сард Барак Обама АНУ-ын хамгийн анхны Африк гаралтай Ерөнхийлөгч болж дэлхий даяараа гайхаж, бас баярласан.  “Бид нарт хийх зүйл их байна” гэж тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн байна. Мөн тэрээр гэр бүлдээ хандаж “Миний туйлын хайрт гэргий Мишельгүйгээр энэ ялалтыг төсөөлөхийн аргагүй юм. Мишель, чамдаа би урьд урьдаас илүү хайртай шүү” гэж тэрбээр хэлээд охиддоо хандахдаа “Би та хоёртоо талархаж, бахархаж байна. Гэхдээ энэ нь дахиад нохой авч өгнө гэсэн үг биш шүү. Одоохондоо та хоёрт нэг нохой хангалттай” хэмээн хошигножээ. Б.Обамагийнх Бо гэдэг нохойтой, түүнийгээ хэлсэн нь энэ бололтой. Мөн тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр төртэй өрсөлдсөнд нь М.Ромнид баяр хүргэсэн бөгөөд ойрын үед түүнийг урьж улс орны хөгжлийн ирээдүйн талаар ярилцах бодолтой байгаа аж. “Нийт америкчуудын ирээдүйн төлөө үргэлжлүүлэн ажиллах илүү шаргуу, илүү эрч хүчтэйгээр би Цагаан ордонд эргэн очих болно. Америкийн ирээдүйд би урьд урьдахаас илүү их итгэлтэй боллоо. Сайн сайхан ирээдүй бидний өмнө байна” гэж Б.Обама хэлсэн байна. Түүний 2008 мөн 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн сонирхолтой зургуудыг харьцуулан тавьсан байна. Тэрээр 4 жилийн хугацаанд хэр өөрчлөгдснийг та бүхэн эдгээр зургаас харна уу?








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • П.Р
    АНУ-ын ард түмний амьдралыг бил мэднэ гэсэн шиг ямар ухаантай юм бэ эхнэрийн нь боловсролыг ухааныг хэмжиж барашгүй гэсэн шүүмонголчууд аа Манайхан харж сураач ээ ДУНДААС доод түвшний 18 сая хүний амьдралыг сайжруулмаар юм даа альв нэг тусгүй хэрүүлийг болиод дээрх зурганд тавигдсан ухаалаг хүмүүсийн хөдөлмөрч чанараас нь суралцхыг уриалж байна энэ зураг нь ихийг хийнэ гэсэн эрмэлзлэл нь дүүрэн байна
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • suugii
    jaahan byyraltsan bn
    2012 оны 11 сарын 09 | Хариулах
  • цэкэ
    огт өөрчлөгдөөгүй байна урьдынхаа адил нээлттэй найрсаг элгэмсүү чигч шударга зоримог төрхтэй тиймдээ ч дахин сонгогдсон байх
    2012 оны 11 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025