МҮОНРТ-ээр нэг хэсэг олны хүртээл болж, шуугиулж байсан “Тусгай салаа” киноны гол баатар Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймаг руу уран бүтээлийн ажлаар явж байгаад аваарт орж Баянзүрх дүүрэг дэх Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Харин тэрээр эдгэрсэн бололтой ажилдаа орж "Ану хатан" киноны албан ёсны трэйлер нээлтэд очиж үйл ажиллагааг хөтөлж эрүүл болсон гэдгээ харуулсан ч тэрээр дахин биеийн байдал нь муудаж тус эмнэлэгтээ дахин хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа бөгөөд түүний фэн, үзэгчидийнх нь өмнөөс хурдан эдгэж эргэн уран бүтээлдээ орохыг хүсэн ерөөе. Сүүлийн үеийн залуу жүжигчдээс авьяаслаг, чадварлаг жүжигчдийн шийрийг хатаах жүжигчин гэж түүнийг сайшаадаг. Тэрээр одоо хүртэл найз бүсгүйгүй бөгөөд залуу насаа уран бүтээлдээ зарцуулж бор зүрхээрээ амьдарч яваа залуу гэж түүний ойр тойрныхон нь хэлдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад жүжигчин залууг эргэж ирж байгаа хүн ганц эмэгтэй дүү нь байдаг гэнэ. Ямартай ч хурдан эрүүл саруул болоорой гэж хүсье. 


Сэтгэгдэл байхгүй байна