Анхмаа үс залгуулсан уу?

“Гурван охин” хамтлагийн охидууд уран бүтээлээ түр хойш тавьж хувийн амьдралдаа илүүд анхаарах болсон. Монголын рок поп урлагийн нэгэн эд эс болж яваа “3 охин” хамтлагийн охидууд өдгөө эхнээсээ ээж болж хамтлагийн нэр нь тун чиг зохицохгүй тэдний толгойн өвчин болоод удаж байгаа. Хамгийн хөөрхөн нь гэгддэг Анхмаа үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа ч орчин үеийн хүүхнүүдийн жишигээр огт төрөөгүй юм шиг пормдоо орсон харагдаж байна. Түүнээс гадна богино байсан үсээ урт улаан болгож гадаад төрхөө өөрчилсөн нь фэнүүдэд нь тун чиг таалагдаад байгаа. Хэдхэн сарын өмнө богино хар үстэй байсанаа гэв гэнэт урт улаан үстэй болсон учир нь тэрээр үсээ залгуулж час улаан өнгөөр будсан нь хөөрхөн Анхмаад зохисон гэж гайхалтай. Хамгийн сүүлд нөхөр Билэгжаргалтайгаа хамтарч “Гарал угсаа” кинонд гол дүрд нь тоглож тун удахгүй дэлгэцнээ гарахаар болоод байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй юм юмыг зэрэг амжуулж явна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025