Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан Туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон байна. Тус шагналыг Япон улсын Засгийн газраас олгодог Япон-Монголын соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь, нэмэр оруулсан хүнийг шагнадаг билээ. Тэгвэл Япон улсын Засгийн газраас манай хошой шагналтан Н.Жанцанноровыг ийн шагнах болоод байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна