Амгалан аниаг Баянгол дүүргийн засаг даргын суудлаас нь авч хаях гэж мөн ч олон удаа үзлээ дээ. Анх зөвшөөрөлгүй газар хүмүүст өгсөн, амраг садан, ах дүү нараа ажлын байраар хангасан гэх мэтээр удаа дараа огцруулах хүсэлт дүүргийн АН-ынхан илгээж байсан. Тэгвэл хамгийн сүүлд Л.Амгаланг тус дүүрэгт гарсан хоёр ч ослоос болж хүүхдүүд эндсэнд хариуцлага хүлээлгэн албан тушаалаас нь огцруулах саналыг гаргаад байсан юм. Гэвч энэхүү ээлжит оролдлого нь бүтэлгүйтэж өнгөрсөн бямба гаригт болсон Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанаар олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Тэгвэл түүнийг огцоруулах дараагийн алхамыг С.Эрдэнэ хийх болов уу. Мэдээж авгай хүүхдүүдээс нь эхлээд С.Эрдэнэ сайдын эргэн тойрон дахь нэр дэвшигчид нь 10 нилээн гараад явж байгаа гэдгийг олон хүн мэдэж байгаа байх. Энэ эрхмүүд нь бүгдээрээ биш юм аа гэхэд хагас нь гарахад л С.Эрдэнэ Баянголыг атгачих учиртай. Тэгэхээр Л.Амгаланг авч өөрийн хүнээ бүр хүүхдээ суулгах нь С.Эрдэнэ сайдын нэг зорилго.

Сэтгэгдэл байхгүй байна