Жил бүр уламжлал ёсоор ном бүтээгчид, зохиолчид жилийн ажлаа тайлагнадаг билээ. Тэгвэл өнөөдөр “Номын баяр”-ын өдөр тохиож байна. Хэн ч уншиж эхлээгүй шинэхэн номуудын нээлт өнөөдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” буюу олны хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны гурван давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Энэхүү “Номын баяр” гурван өдөр үргэлжилэх бөгөөд номын хорхойтонуудад сайхан боломж олдож хамгийн хямд үнээр нь гурван өдрийн турш сонирхсон номоо худалдаж авах боломжтой олдоод байгаа юм байна. Мөн хуучин ховор номууд дахин шинээр хэвлэгдэж, зохиогчдын гарын үсэгтэйгээр худалдаж авч болох нээ. Дашрамд сонирхуулахад орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй цоо шинэхэн бүтээлээ анхны уншигчдад нь хүргэхээр зэхсэн байна. Түүний уншигчдадаа барих бэлэг нь “Хүн, араатан, бурхад” номыг зохиолч Фердинанд Оссендовскийн 1930 онд хэвлэгдсэн “Ленин” ном аж. Номыг тухайн үед Европын хэд хэдэн оронд хураан шатаалгаж байсан аж. Тэгвэл энэ номыг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Бат-Үүл эрхлэн хэвлүүлж байгаа нь онцлогтой аж. Шинэ ном өнөөдөр хэвлэлтээс гарсан бөгөөд “Номын баяр”-ын үеэр будаг нь ханхалсан шинэхэн номоо хотын дарга маань танилцуулах юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна