Мэддэггүй л болохоос биш Улсын минь ерөнхий сайд усчин, уулчин гээд л “улаан”спортлог хүн юм билээ ш дээ. Түүний гандан бууршгүй ганц хобби тэшүүрээр гулгах гэлцдэг. Түүгээр ч барахгүй Н.Алтанхуяг сайдтан маань монгол орныхоо түүхэн дурсгалтай, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт ховорхон газруудаар аялах тун чиг дуртай нэгэн гэдгийг олон хүн мэдэх байх. Саяхан шиг санагдана. Сайд болохоосоо өмнө эх орныхоо түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг өөрийн биеэр очиж үзээд гэрэл зургийг нь авчирч үзэсгэлэн гаргаж байсан. Бас болоогүй ээ сайдын маань үзэсгэлэнд хил давсан баримт хүртэл ирж ихээхэн дуулиан тарьж байсан удаатай. Ямартаа төрийн түшээд спортоор хичээллэж эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсоны нэгэн жишээ Н.Алтанхуяг сайд маань юм шүү.


Сэтгэгдэл байхгүй байна