Сүүлийн өдрүүдэд улс төрийн амьдралд хамгийн их сенсааци дэгдээж байгаа эрхэм бол У.Хүрэлсүх. Түүнийг бүрэн эрхээсээ татгалзаж байгаа шалтгааныг маш олон талаас нь тайлбарлаж байгаа. Гэвч одоо У.Хүрэлсүхийн оронд УИХ-д орж ирэхээр өдөр хоногоо хүлээн суугаа хатагтай Д.Сарангэрэлийг хүмүүс илүүтэй сонжих боллоо. Мэдээж гадуур түүний талаар маш олон мэдээллэл гарсан харагдана лээ. Хар бас цагаан өнгө аястай. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж хамар доогуураа таслуулан, тухайн үедээ “азгүй” хэмээн дуудуулж байсан энэ эрхмийн хүсэл мөрөөдөл ийн сэргэж байгаа юм. Угаас У.Хүрэлсүхтэй хамааралтай түүний улс төрийн амьдрал мандан сэргэж байгаагийн нэг жишээ энэ ч гэж болох талтай. Анх МАН-ын улаан батлах өвөртлөхдөө л Д.Сарангэрэл хатагтай У.Хүрэлсүхийн ятгалагаар авч байсан гэдэг. Тэгэхээр түүнийг МАН-д элсүүлж, улмаар УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь Ухнаагийн Хүрэлсүх бололтой. Ямартаа ч УИХ-д хатан ухаантнуудын тоог нэгээр нэмэх гэж буй саальчин бүсгүй шиг энэ хатагтайд улс төрийн ажилд нь их амжилтыг хүсье. Саальчин бүсгүй минь сайн улс төрч болоорой
Сүүлийн өдрүүдэд улс төрийн амьдралд хамгийн их сенсааци дэгдээж байгаа эрхэм бол У.Хүрэлсүх. Түүнийг бүрэн эрхээсээ татгалзаж байгаа шалтгааныг маш олон талаас нь тайлбарлаж байгаа. Гэвч одоо У.Хүрэлсүхийн оронд УИХ-д орж ирэхээр өдөр хоногоо хүлээн суугаа хатагтай Д.Сарангэрэлийг хүмүүс илүүтэй сонжих боллоо. Мэдээж гадуур түүний талаар маш олон мэдээллэл гарсан харагдана лээ. Хар бас цагаан өнгө аястай. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж хамар доогуураа таслуулан, тухайн үедээ “азгүй” хэмээн дуудуулж байсан энэ эрхмийн хүсэл мөрөөдөл ийн сэргэж байгаа юм. Угаас У.Хүрэлсүхтэй хамааралтай түүний улс төрийн амьдрал мандан сэргэж байгаагийн нэг жишээ энэ ч гэж болох талтай. Анх МАН-ын улаан батлах өвөртлөхдөө л Д.Сарангэрэл хатагтай У.Хүрэлсүхийн ятгалагаар авч байсан гэдэг. Тэгэхээр түүнийг МАН-д элсүүлж, улмаар УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь Ухнаагийн Хүрэлсүх бололтой. Ямартаа ч УИХ-д хатан ухаантнуудын тоог нэгээр нэмэх гэж буй саальчин бүсгүй шиг энэ хатагтайд улс төрийн ажилд нь их амжилтыг хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна