Сүүлийн хорин жилийн хугацаанд маш амжилттайгаар хөлжсөн ч маш нууцлаг амьдарсаар ирсэн энэ эрхэм залбирч байна. Чухам юуны төлөө тэр залбирч байгаа бол оо. Монголын Алт буюу “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир хэмээх энэ эрхэм хаа очиж баян тансаг нь дэндсэн хүмүүсийн адилаар хүүхэн шуухантай холбогдоод байдаггүй сайн хань, сайн бизнесмэн эр. Тиймдээ ч бизнес, хувийн амьдрал, үр хүүхэд гээд бүхий л талаар Б.Нямтайшир яах аргагүй өнөөдөр сонин содон хүмүүсийн тоонд багтана. Тэрээр гурван хүүхэдтэйн хоёр нь аль хэдийнэ олны танил болсон . Ялангуяа том хүү Н.Номтойбаяр нь эцгийнхээ нэрээр их улс төрд хөл тавьсан хэмээн олон хүн ярьж байгаа. МАН-ын залуу боловсон хүчний хувьд тэрээр бас ч гэж дээгүүр давхих мэдлэгтэй, төгссөн сургуультай хүн. Харин охин Н.Цэлмүүн нь хоёр дахь найз залуутайгаа халуухан хайрандаа умбаж яваа үзэсгэлэнтэй бүсгүй буй. Ямартаа ч “золбин улс төрийн увайгүй улстөрч болохгүй” хэмээн хатуухан хэлсэн хүүгийн аав чухам юуны төлөө залбирч байгаа юм бол оо.
Сэтгэгдэл байхгүй байна