Сульдаа өвчнөөс болж хүүхэд майга болдог. Энэ овчин манайд нэлээд элбэг тохиолдож байгаа. Сульдаа өвчин үүсэх шалтгаан нь витамин Д, кальцийн дутагдлаас үүсдэг. Үүнийг хоол тэжээл болон нарны хэт ягаан туяанаас нөхөн авч байдаг. Сульдаа /рахит/ 3 үе шатаар дамжин илэрдэг.
1-р үе: хөнгөн хэлбэр буюу эхлэх үе 3-6 сард тохиолдоно. Энэ үед хүүхэд тайван бус болох, уйлагнуур, цочимтгой, нойрондоо муудах хөлрөх ялангуяа хөхөө хөхөх ба унтаж байга үед хөлс ихээр гарч дэрээ норгоно.
2-р үе: хүндэвтэр хэлбэр. Хүүхдийн ясанд өөрчлөлт орно. Зулайн яс зөөлрөх, хэмт яснууд товойх, хавиргаар овойлт үүсэх, цээжний хэлбэр шувуун болж өөрчлөгддөг. Мөн цус багадалтын шинж тэмдгүүд өгч өсөлт хөгжил хоцронги болно.
3-р үе: Хүнд хэлбэр. Дээрхи шинж түмдгүүд илрэх ба доод мөчний яснууд Х.О хэлбэрийн болох, шээс эхүүн үнэртэй болох, булчингийн тонус сулрах улмаар хүүүхэд зогсохгүй, мөлхөхгүй, хөлд орохгүй суумгай болно.
Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсэн үедээ витаминаар баялаг кальцаар их калорилог хоол хүнсийг хэрэглэх, хоногт 500 МЕ-100 МЕ витамин Д хэрэглэх. Хүүхдийг 2-3 долоо хоногтойгоос эхлэн витамин Д, витамин С,В1,В2,В5 –ыг 14 хоногоор 1 сар хүртэл хэрэглэх хэрэгтэй. Эцэг эхчүүд манайд элбэг тохиолддог сульдаа өвчнинг эхлэхээс нь өмнө анхаарахгүйгээс хүнд хэлбэрт шилжих тохиолдол их байгаа тул хүүхдийн эмчид үзүүлж зөвөлгөө авч байхыг анхааруулья.
Сэтгэгдэл байхгүй байна