МУГЖ Э.Амартүвшин Испаний тайзнаа

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшин энэ сарын 24-нд Испанийн “Valencia Opera”-д олон улсын хэмжээнд анх удаа Ж.Вердийн “Риголетто” дуурьт тоглох гэж байна. Уг дуурийг анх удаа олон улсын дурийн гоцлоочидтай хамтран ийнхүү үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа юм байна. Э.Амартүвшин нь өнгөрсөн зургадугаар сард Бээжинд болсон Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнд алдрын алтан медалийг Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари авчирсан билээ. Тэрбээр www.amartuvshin.info цахим хуудастай бөгөөд энэхүү хуудасаараа дамжуулан уран бүтээлийнхээ сонин хачинаас мэдээллэж байх нээ.  Та бүхэн энэ цахим хуудасаар орж мэдээллээ авч боломжтой болж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025