Сайхан барилдсан шүү Цагаанаа

Хөдөлмөрийн баатар маань өнгөрсөн амралтын өдөр болсон Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд -85 жингийн ангилалд барилдсан билээ. Тэрээр нэгийн даваанд аймгийн арслан цолтой гарч сугалаагаар сумын заан Өвгөнхүү хэмээх арал чацтай сайхан залууг унагасан юм. Уран хурц барилдаанаар бөх сонирхогчидоо шуугиулан, суудал дээр нь өндөлзүүлэн байж учраагаа давсан л даа. Даанч Х.Цагаанбаатар арслан тэгж  давахын өмнөхөн өнөөх сумын заанаа дэвжээний захад өмссөн боловч өөрөө өвдөглөчихсөн юм. Улмаар бөхийн засуул, гарын даа нар дахин барилдуулж Х.Цагаанаа давсан. Гэхдээ хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар маань үнэхээр уран хурц барилдаантай бөх гэдгээ харуулсан юм шүү. Энэ үеэр. Гавьяатдаа спортын амжилт хүсье. Ингэхэд Цагаанаа хоёрын даваанд сумын заан Пүрэвгарьдад өвдөг шороодож барилдаанаа дуусгасан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025