Цагтаа улс төрийн тогоонд чанагдаж басхүү бужигнуулж явсан энэ эрхмийг таних хүн олон биз ээ. Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаж эхэлсэнээсээ хойш нам гүмхэн болоод байгаа ноён Ж.Бямбадорж саяхан нэгэн хэвлэлд ярилцлагаа өгсөн юм. Тэрээр Н.Энхбаяр даргатай ойр дотно ажиллаж байсан хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. Тэгвэл Ж.Бямбадорж дарга Н.Энхбаярыг зүгээр нь “новшийн амьтан” хэмээн тодорхойлоход хүрээд байгаа гэнэ. Түүнээс өөрөөр хэлэх зүйл үнэндээ байхгүй бололтой. Ямар ч байсан тэрээр Н.Энхбаяр даргыг “Монголын төрд их зүйл хийсэн. Шийтгүүлэхийг бодоход муу зүйл ч хийсэн юм байлгүй дээ. Заримдаа би Н.Энхбаярыг новшийн амьтан гэж хэлмээр санагддаг. Юу ч хийлгүй зүгээр хэвтэж байхгүй новшийн амьтан юм даа гэж боддог.” хэмээжээ. Н.Энхбаяр бол новш...
Цагтаа улс төрийн тогоонд чанагдаж басхүү бужигнуулж явсан энэ эрхмийг таних хүн олон биз ээ. Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаж эхэлсэнээсээ хойш нам гүмхэн болоод байгаа ноён Ж.Бямбадорж саяхан нэгэн хэвлэлд ярилцлагаа өгсөн юм. Тэрээр Н.Энхбаяр даргатай ойр дотно ажиллаж байсан хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. Тэгвэл Ж.Бямбадорж дарга Н.Энхбаярыг зүгээр нь “новшийн амьтан” хэмээн тодорхойлоход хүрээд байгаа гэнэ. Түүнээс өөрөөр хэлэх зүйл үнэндээ байхгүй бололтой. Ямар ч байсан тэрээр Н.Энхбаяр даргыг “Монголын төрд их зүйл хийсэн. Шийтгүүлэхийг бодоход муу зүйл ч хийсэн юм байлгүй дээ. Заримдаа би Н.Энхбаярыг новшийн амьтан гэж хэлмээр санагддаг. Юу ч хийлгүй зүгээр хэвтэж байхгүй новшийн амьтан юм даа гэж боддог.” хэмээжээ.
Сэтгэгдэл байхгүй байна