Тун удахгүй...

АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгууль маргааш болох гэж байгаа билээ. Зөвхөн АНУ-ын сонгууль биш дэлхий дахинд сонгуулийн дүн онц сонирхолтой болоод байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэн нь АНУ-ын төрийн тэрүүн болох дүн гарах юм. Сонгуулийн эцсийн дүн маргааш гарах бөгөөд бүс нутгуудаар хэсэгчилэн санал хураалт явагдаад эхэлцэн байгаа юм байна. Урьдчилсан дүн одоогоор гараагүй байгаа ба хэн нь гарах тодорхойгүй байгаа аж.
Нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн кампанит ажилаа эргэлзээтэй байгаа хот мужуудын ард иргэдтэйгээ уулзаж өнгөрсөн үед дуусаагүй ажилаа дуусгаж талаар илэн далангүй ярилцаж кампанит ажилаа өндөрлөсөн байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мит Ромни сонгуулийн кампанит ажилаа мөн  л хотуудаар явж сонгогчидынхаа санал хүсэлтийг сонссон байна. Судалгаагаар Барок Обамагийн нэр хүнд нэлээд өндөр байгаа учир нь тэрээр халз мэтгэлцээнд хоёр удаа ялалт байгуулж өрсөлдөгчөө ялж чадсан нь түүний нэр хүндэд ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Мэтгэлцээн, сонгуулийн сурталчилгааны явцад Мит Ромниг, өрсөлдөгч Барак Обама руу хэт их дайрсан үйлдэл хийсэн гэх мэтээр шүүмжлэлийг аваад байгаа билээ. Ингээд тун удахгүй Нэр дэвшигчдийн хувьд авч үзхэд хэн хэн нь гарах магадлалтай, саналын хувь бараг  тэнцүүхэн явж байгаа учир сонгуулийн дараа, будилаан гаралаа  хэмээн жагсаал гарч магадгүй хэмээн улс төр судлаачид ярьж байгаа юм байна. Ингээд тун удахгүй АНУ-ын ирэх дөрвөн жилийн тэргүүний сонгуулийн дүн гарч хэн нь Дэлхийн удирдагч болохыг харах л үлдлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025