Удахгүй энэ оны Японы мэргэжлийн сумогийн эцсийн тэмцээн буюу кюшю башё эхэлэх билээ. Сумогийн 70 дахь их аварга Харумафүжи ба 69 дахь их аварга Хакухо хоёрын хэн нь түрүүлэх вэ гэсэн сонирхол олны анхаарлыг ихэд татаж байгаа. Гэвч Япончууд ёкүзүнагүй удаж байгаа тул сүүлийн гурван аварга нь Монголоос тодорсон нь ихэд сэтгэл дундуур байгаа. Ядаж эзэн хааны цом хүртэхийг арлын Японыхан ард нийтээрээ залбирч байгаа гэхэд болно. Харин 2012 оны таван башёгийн зөвхөн нэгд нь түрүүлсэн хакухо аварга оны төгсгөлөө яруухан өндөрлөхийг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн. 22 магнайлсан үзүүлтээрээ Тайхо, Чиёнофүжи, Асашёорюү, Китаноуми аваргуудын ард Таханохана аваргатай зуузайлж яваа Хакухо 23 дахь түрүүгээ авахыг маш их хүсэж байгаа шууд хэлсэн. Учир нь тэрээр Кюшю башёд таван удаа түрүүлж байсан учраас “Кюшюгийн дэвжээ надад ээлтэй байдаг” гэдгээ хэлсэн. Саяхан бэлтгэл дээр Хакухотой хорь барилдаад гуравхан давсан ч Харумофүжи дахин түрүүлэх бодлоо нуугаагүй. Ингээд арлын Япончууд озэки Кисеносатод “заавал түрүүл” гэсэн шаардлага тавьсан сурагтай. Монголчуудын ноёрхолд цэг тавих цаг боллоо, дэндүү даварч байна гэсэн үзэл ч япон даяар өрнөөд удаж байгаа билээ. Ийнхүү том хариуцлага тулгалт хийгээд байгаа юм байна. Харин хэн авахыг хүлээх л үлдээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна