
“3 Охин “ хамтлагийн дуучин Б.Анхмаагийн нөхөр болох Билэгжаргал нь саяхан кино найруулж, өөрөө гол дүрийг нь бүтээсэн “Гарал угсаа” хэмээх нэгэн шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.Тэрээр кинондоо эхнэр Анхмаа болон Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Р.Баттогтох зэрэг уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, нэлээд их хөрөнгө мөнгө шаардсан бүтээл болоод байгаа аж. Үргэлж жүжигчин гэдэг нэрийн дор явсан бол одооноос найруулагч, гэх нэр хаягтай болох Билэгжаргалын шинэ уран бүтээл “Гарал угсаа” киног шимтэн үзэх л үлдээд байна.


























Сэтгэгдэл байхгүй байна