Өнөөдөр болон маргааш баруун болон төвийн зарим нутгаар, 7-нд баруун болон зүүн нутгаар цас орох юм байна. Энэ үеэр салхи Алтайн салбар уулс, Арц богдын өвөх хоолойгоор секундэд 12-14 метр хүрэх аж. Түүнчилэн 8,9-нд ихэнх нутгаар цас лож хүйтний эрч чангарах төлөвтэй юм байна. Энэ өдрүүдэд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Мөн энэ долоо хоногийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Говийн бүс нутаг болон Орхон- Сэлэнгийн саваар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө нэг градус хүйтнээс өдөртөө дөрвөн дулаан байх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна