Монгол туургатны үндэсний бөхийн V-дугаар их наадмын 85 кг-аас дээш жинд зодоглох Монгол улсын бөхчүүдийн нэрс тодорч өнгөрсөн амралтын өдөр тэцэн болж өндөрлөлөө. Бөхчүүдийг аймгуудын үндэсний бөхийн дэмжээд өөрсдөө шалгаруулсан бөгөөд Улсын өндөр цолтой бөх олонтой зарим аймгууд дотроо сонгон шалгаруулах барилдаан хийсэн байна.Ингэснээр Улсын арслан Г.Эрхэмбаяр, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Ч.Санжаадамба тэргүүтэй нийт 42 бөх Монгол туургатны үндэсний бөхийн V-дугаар их наадамд бүртгүүлээд ид бяраа үзснээс Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн байна.Бусад туургатнаас оролцох бөхчүүдийн тооноос хамаарч дээрх тоо багасах бөгөөд манай улсын бяр хүч нь ид жагсан юм. Шилдэг бөхчүүд тоонд багтаж сүүлийн үед гарч ирж буй бөхчүүдээс амжилтаараа магнайлж гаднынханыг гайхшруулаад байгаа заан Ч.Санжаадамба Монгол туургатан үндэсний бөхийн V-дугаар их наадмын 85 кг-аас дээш жинд зодоглож түрүүлж монгол түмнээ баясгасан байна. Ирээдүйн аваргадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна