Сүүлийн үед машинаасаа эд зүйлсээ алдах тохиолдол их гарах болжээ. Баянгол дүүргийн XII хороо, 26 дугаар байрны гаднах зогсоолоос иргэн Б цагаан өнгийн “Аксент” маркийн автомашинаа алдсан байна. Мөн тус дүүргийн хороо “Хөгжил” хотхоны 25 дугаар байрны гадаа байсан “Гранд марк-2” машины цонхийг нь хагалж, хойд талынх нь гэрлийг нь хулгайлжээ. Эдгээр хэргийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Түүнчилэн тус дүүргийн хороо, 21 дүгээр байрны ойролцоо өндөр биетэй, туранхай шар царайтай, хар куртиктай, 24-25 орчим насны залуу бусдын “НТС 4 жи” маркийн гар утсыг залилж, зугтсан хэрэг гарчээ. Ийнхүү сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихээр гарч ард иргэдийг сэрэмжтэй байхыг анхаааруулаад байна.
Сэтгэгдэл байхгүй байна