Монгол бөхийн түүхэнд янз бүрийн л хар бараан юм тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэртээ 2001 оны баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт тухайн үедээ Улсын арслан цолтой барилдаж байсан А.Сүхбат, заан Г.Өсөхбаяр нарын өшиглөлтийг олон хүн санаж байгаа. “Төмсөгдөлт” хэмээн нэрийдсэн энэ үйл явдал олон бөхчүүдэд ёс жудагийн талаарх сургамжийг ухааруулсан ч байж магадгүй юм. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар бас нэг иймэрхүү үйл явдал болсоныг наадамчин олон сайн гэгч нь хараад авсан байх. Тавын даваанд улсын заан Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулж хурсан олныг уухай хадуулсан улсын өсөх идэр, үнэн зоригт харцага Л.Пүрэвжав зургаагийн даваанд шинээр улсын начин цолны болзол хангаад байсан Б.Пүрэвсайхантай нэлээдгүй хугацаанд барилдсаны эцэст давсан. Гэхдээ барилдааны үеэр Ховд аймгийн харъяат улсын начин Б.Пүрэвсайхан Г.Өсөхбаяр аваргын жудаггүй занг хуулбарлаж харцага Л.Пүрэвжавын цээжрүү хөлөөрөө тийрсэн гэдгийг олон хүн мэдэж байгаа байх. Ямартаа ч даян аварга А.Сүхбат “төмсөгдүүлж”, түүний шавь улсын харцага Л.Пүрэвжав “тийрүүлсэн” баяр наадмуудад сайхан болсон шүү.
Сэтгэгдэл байхгүй байна