Англи улсад продюссер, найруулагчийн чиглэлээр суралцаж ирээд салбар салбарт хүч үзэн яваа B.A.Т буюу Б.Батболд хэмээх энэ эрхэм сүүлийн үед сонирхолтой кадруудын нэг болоод байгаа. UBS телевизийн “Chart 10” нэвтрүүлгийг тун ч чадварлаг хөтөлж бусад хөгжмийн нэвтрүүлгүүдийг үзэгчгүй болгоход хүргэхийн зэрэгцээ өөрийн, өвөрмөц, бие даасан уран бүтээлүүдээрээ сенсаац тарьж байсан реппер B.A.T дөч нэлээн гараад явж байгаа гэхэд итгэмээргүй байгаа биз. Улаан пүүз, улаан хамбан пиджакаар гангарах дуртай энэ эрхэм хэдэн жилийн өмнө хамтлаг дуучдын тоглолтыг Англид зохион байгуулж тухайн үедээ овсгоотой сэргэлэн эр гэдгээрээ гайхагдаж байсан. Харин түүний уран бүтээлийн хамгийн сайн дэмжигч, шүүмжлэгч нь түүний үзэсгэлэнт гэргий нь юм гэнэ лээ. Ямартаа ч саравчтай малгай, сахал хоёроор имижээ тодорхойлдог реппер Б.Батболд нэг хэсэг жүжигчин бас найруулагч болж “Аз ойрхон” хэмээх анхныхаа киног гаргаж өөрийгөө чамгүй рекламдаад амжсан бол энэ удаа мөн л сонин содон нэртэй уран бүтээл туурвисан нь “Big fish” байсныг олон хүн мэдэх. 






Сэтгэгдэл байхгүй байна