Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн “Гамлет”, Гётегийн “Фауст”, Сервантесийн “Дон Кихот” багтдаг хэмээн судлаачид үздэг билээ. Энэхүү утга зохиолын ноён оргилын нэг болсон уг бүтээл тухайн улс орны театр урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь ур чадварыг сорьсоор эдүгээ XXI зуунтай золгожээ. Дэлхийн театр урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлж байдаг сонгодог бүтээлүүд дундаас У.Шекспирийн бүтээлүүд ямагт онцгой байр суурийг эзэлсээр ирсэн уг жүжигийн манай театрын хамт олонд тавигдаж байгаа сорилт, нөгөө талаас нэр хүндийн хэрэг гэж театрын хамт олон мэдээллээ.
Манай театрын хамт олон У.Шекспирийн “Отелло” /1955/, “Лир ван” /1964/, “Гамлет” /1979/, “Макбет” /1991/, “Ричард ван” /1994/, “Ромео Жулетта” /1996/ гэсэн дэлхийн сор болсон 6 жүжгийг тайзнаа амилуулж үзэгч олны хүртээл болгосон нь монголын драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийнх нь мэргэжлийн түвшинг батлан харуулсан үйл явдал болсон гэж тэмдэглэсэн байдаг.Анх “Гамлет” жүжгийг 1979 онд УГЗ найруулагч С.Галсанжавын найруулгаар тайзны бүтээл болгон тус жүжгийн Клавдийд Төрийн шагналт, АЖ Г.Гомбосүрэн, Гамлетад АЖ Л.Жамсранжав, Полонийд АЖ Б.Лоовой, Гертрудад жүжигчин Д.Цээнямбуу, Офелиаяад Төрийн соёрхолт Аж Н.Сувд зэрэг тэр үеийн дармын сор болсон авьяаслаг уран бүтээлчид тоглож байсан байна.
Гамлетийг дэлхийн олон нэр алдартай авьяаслаг жүжигчид тал бүрээс нь дүрслэн гаргасан байдгаас Английн Гар рик, Эдмунд Кин, Францын Гольма, Италийн Сальвини Росси, Германы Дев риент, Кайнц нарын бүтээсэн дүрүүдэд үзэгчдийн сэтгэлд хоногшин театр урлаг судлаачдын анхаарлыг татсан гэж тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү УДЭТ-ын хамт олон 33 жилийн дараа алдарт “Гамлет” жүжгийг шинэ зууны үзэгчиддээ зориулан шинэчлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд алдарт “Гамлет”-ийн зарим дүрүүдийн зургийг сонирхоно уу.
Сэтгэгдэл байхгүй байна