Ёстой дуулаагүй юм аа сая нэг сонсоодхов. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар үндэсний бөхийн аймгийн арслан цолтой гэнэ. Тэрээр Афины олимпийн наадмаас медаль хүртсэнийхээ дараа жил буюу 2005 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан талаар нэгэн сайт мэдээллэсэн байна. Бие жижигтэй ч уран хурц барилдаантай хэмээн зарим нэг нь түүнийг үнэлж байдгийн нууц задрав бололтой. Уг нь үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөхчүүдийн нэрсэнд түүний нэр явдаггүй байсан санагдах юм. Өнгөрсөн наадмаар түүний жинд барилддаг, хүчтэй өрсөлдөгчдийнх нь нэг С.Миарагчаа Дундговь аймгийн наадамд барилдан “аймгийн начин” цол хүртсэн ч хураалгахдаа тулаад байгаа. Хураана гэсэн шийдвэр гарсан ч яг авчихсан гэх албан ёсны мэдээлэл байхгүй байгаа. Ямартаа ч Х.Цагаанбаатар арлсан гэнэ шүү. Түүгээр барахгүй энэ бүтэн сайнд болох Монгол туургатны үндэсний бөхийн наадамд -85 кг-ын жинд зодоглох гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна