Цагдаагийн байгууллагад дээрмийн хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо “Хүрмэн” эмийн сангийн орчимд 21 настай эрэгтэй О, 22 настай эрэгтэй Н нар бүлэглэн дээрэм хийсэн байна.
Тэд 16 настай эрэгтэй М-ийн “Нокиа 2800” гар утас, 17 настай эрэгтэй Б-ын “Нокиа 3310” гар утаснуудыг айлган сүрдүүлж дээрэмдсэн аж.
Мөн Баянзүрх дүүргийн 7-р хороонд 21 настай эмэгтэй А-г 20 настай эрэгтэй А-г цохиж унаган” “Галкси S-3” гар утсыг нь дээрэмдэн авч явсан хэрэг гарчээ. Дээрх хэргүүдийг харъяа цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна