УИХ-ын гишүүн, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ хэмээх энэ “том” эр ИТХ-ын сонгуульд нэлээд хүчтэйгээр оролцох сурагтай. Түүнийг гэр бүл, хамаатан садан нийлсэн 14 хүн Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшихээр нэрээ өгөөд байгаа гэнэ шүү. Тухайлбал С.Эрдэнийн охин Э.Содгэрэл Баянгол дүүрэгт АН-ын жагсаалтын 1-рт бичигдсэн бол хүү Э.Ганболор нь 8-р хороонд, эхнэр Н.Нинжбадгар нь 20-р хороонд, туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од 14-р хорооноос нэрээ дэвшүүлсэн байгаа хэмээн зарим хэвлэл мэдээллээр цуураад эхэлчихлээ. Тэгэхээр эдгээр хүмүүс нь гараад ирвэл С.Эрдэнэ гишүүн айх аюулгүй амь зууж, Баянгол дүүргийг өмчилөөд авах бололтой. Баянгол дүүрэг энэ нөхрийнх юм биш үү
УИХ-ын гишүүн, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ хэмээх энэ “том” эр ИТХ-ын сонгуульд нэлээд хүчтэйгээр оролцох сурагтай. Түүнийг гэр бүл, хамаатан садан нийлсэн 14 хүн Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшихээр нэрээ өгөөд байгаа гэнэ шүү. Тухайлбал С.Эрдэнийн охин Э.Содгэрэл Баянгол дүүрэгт АН-ын жагсаалтын 1-рт бичигдсэн бол хүү Э.Ганболор нь 8-р хороонд, эхнэр Н.Нинжбадгар нь 20-р хороонд, туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од 14-р хорооноос нэрээ дэвшүүлсэн байгаа хэмээн зарим хэвлэл мэдээллээр цуураад эхэлчихлээ. Тэгэхээр эдгээр хүмүүс нь гараад ирвэл С.Эрдэнэ гишүүн айх аюулгүй амь зууж, Баянгол дүүргийг өмчилөөд авах бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна