Аль 1986 онд өвөртөлсөн МАХН-ын үнэмлэхээ нандигнан хадгалсаар “Шударга ёс” эвслийн жагсаалтад бичигдэн эрэмбээрээ УИХ-д суух болзлоо биелүүлж, эрхэм гишүүний “түр үнэмлэх”-ээ гардаж авсан тэрээр Н.Энхбаяр даргыгаа хүлээсээр аль ч үгүй хоцрох магадлалтай болоод байгаа. Экс Ерөнхийлөгчийн хэргийг нэг тийш болтол УИХ-ын гишүүний тангарагаа өргөхгүй хэмээж буй Ц.Оюунбаатар ирэх чуулганы хуралдаанаар тугандаа мөргөж үнэмлэхээ албан ёсоор гадаж авахыг АН-ынхан санал болгож байгаа. Гэвч мань гэдийхээр шийдсэн сурагтай. Цагтаа буюу 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаад үзчихсэн бас ч гэж Их хуралд байх ёстой хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах, хашир туршлагатай улс төрч энэ эрхэм өмнө нь татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүний тангарагаа өргөхгүй байгаа нь дан ганц Н.Энхбаяртай холбоотой биш бөгөөд түүнийг татварын ерөнхий газартаа эргээд очихыг ихэд хүсэмжилж байгаа гэх. Тэгэхээр тэр төрхөмдөө буцаж очих нь юу юунаас илүү эрхэм зүйл бололтой. Төрхөмдөө л буцмаар...
Аль 1986 онд өвөртөлсөн МАХН-ын үнэмлэхээ нандигнан хадгалсаар “Шударга ёс” эвслийн жагсаалтад бичигдэн эрэмбээрээ УИХ-д суух болзлоо биелүүлж, эрхэм гишүүний “түр үнэмлэх”-ээ гардаж авсан тэрээр Н.Энхбаяр даргыгаа хүлээсээр аль ч үгүй хоцрох магадлалтай болоод байгаа. Экс Ерөнхийлөгчийн хэргийг нэг тийш болтол УИХ-ын гишүүний тангарагаа өргөхгүй хэмээж буй Ц.Оюунбаатар ирэх чуулганы хуралдаанаар тугандаа мөргөж үнэмлэхээ албан ёсоор гадаж авахыг АН-ынхан санал болгож байгаа. Гэвч мань гэдийхээр шийдсэн сурагтай. Цагтаа буюу 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаад үзчихсэн бас ч гэж Их хуралд байх ёстой хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах, хашир туршлагатай улс төрч энэ эрхэм өмнө нь татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүний тангарагаа өргөхгүй байгаа нь дан ганц Н.Энхбаяртай холбоотой биш бөгөөд түүнийг татварын ерөнхий газартаа эргээд очихыг ихэд хүсэмжилж байгаа гэх. Тэгэхээр тэр төрхөмдөө буцаж очих нь юу юунаас илүү эрхэм зүйл бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна