МАН удахгүй бүлэгтэй болох нь

УИХ-ын гишүүдийн 25 суудлыг авсан МАН гурван сарын турш албан ёсны бүлэгтэй болж чадаагүй байгаа билээ. Энэ нь мэдээж УИХ-ын дарга З.Энхболдоос хамааралтай асуудал юм.  Учир нь УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барих ёстой гэсэн заалт байдаг. УИХ-ын дарга томилогдох тухайн үед МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын даргыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэн, бүлэг байгуулах хүсэлтээ өргөн мэдүүлээгүй гүрийсэнээс болж өнөөг хүртэл бүлэггүй таваргаж яваа юм. Харин өнгөрсөн буйдантай жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Иймээс УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцсэнээр МАН-д бүлэг байгуулах эрхтэй болох юм. Гэхдээ энэхүү асуудлыг хэлэцэх бүр батлах эсэх нь бас З.Энхболдоос хамаарна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025