“Залуус аа! бүрээ бөмбөртэй ирээрэй. Бүсгүйчүүд ээ! үсэрч харайхад чинь өндөр өсгийт зохимжгүй тул намхан ултай гутал өмсөж ирээд, дуртай багаа дэмжээрэй” хэмээн хошигнож жүжигчин биш хөтлөгч нэр шошготой болсон жүжигчин СТА Ё,Алтангэрэл сүүлийн үед телевиз, дэлгэцээр харагдахаа болиод удаж байна. “ТВ караоке” нэвтрүүлгийг чадварлагаар хөтөлж “Ард түмний дуун цэнгүүн” –ийг хөтөлж өргөн дэлгэцийг эзэгнэж байсан. Өөрийн гэсэн үзэгч, оролцогчтой болоод байсан уг нэвтрүүлэг өдгөө үүд хаалгаа хаагаад удаж байгаад зарим дэмжигч нар нь сэтгэл гонсгор байгаа. Нэвтрүүлгийн ялагчидаа 5000 доллароор шагнаж нүнжиг зааж байсан. Харин жүжигчин Ё.Алтангэрэл нэвтрүүлэгээ ч хөтөлхөө байж, кино урлагтаа ч харагдахаа болиод байгаа. Хаагуур юу хийж яваа нь хамгийн сонирхол татаад байгаа. Хөтлөгч хийнгээ бүжиглэж, бие жижиг ч бэлчээр томтойгоо харуулаад авсан. Хамгийн сүүлд нэгэн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхдээ ихэд бодлогширон суусан. Юу гэхээр дараагын шоу тоглолтоо төлөвлөж суугаа нь энэ бололтой гэж жиг жугхийж байсан. Сүүлийн үеийн мэдээлэлээр түүнийг гадаадад суралцаж хөтлөгч, сэтгүүлч болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө алс холын зорьсон гэж жиргэцгээж байгаа. Хамар жижигхэн болохоор нүдний шил нь доошоо унаж нэлээд төвөг уддаг болохоор суусан ч хамраа энэ мэтчилэн өргөж суудаг нь бас түүний жижигхэн заль бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна