Нийслэлийн 373 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа энэ сарын 29-нд болно. Мөн өдөр нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болох бол 26-ны өдрийн 14.00 цагт “Тэргүүний өрх гэр”-ийг шагнах ажиллагаа “Хангарьд”ордны 14 давхарт болно. Түүнчлэн нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмыг зохиох юм байна.
№ Хийх ажлын нэр Хугацаа, цаг Хаана болох
Нэг. Ёслол хүндэтгэлийн ажил
1 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 29
10:45 Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд
2 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10 дугаар сарын 29
11:30 Д.Сүхбаатарын талбайд
Сэтгэгдэл байхгүй байна