Өнөөдөр Нийслэлийн 373 жилийн ойн баярын өдөр. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд болох гэнэ. Энэ үеэр 1300 хүүхэд найрал дуу дуулах бөгөөд энэ нь Монголд анх удаа олон хүүхдийг хамарсан найрал дууны тоглолт болох ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна