
Ямар ч бүсгүйг дагуулахгүй томоо гэгчийн торомгор алаг нүдтэй, үл ялиг мяраалиг залуу хошин урлагт хөл тавьсан тэр цагаас хойш үзэгчид түүнийг бүтээсэн дүр, байгаа байдлаар нь гүн хүндэтгэлтэй хүлээж авах болсон. Тэр эрхэм бол “Маск” продакшны ерөнхий захирал, жүжигчин П.Эрдэнэзаан. Атгасан гар шиг гурван эрхэм монголын хошин урлагийн оргилд нь яваа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл тэдгээр эрхмүүдийн хайр дурлалын амьдрал ч мөн л бат бөх урлагийн салбарын “од”-ууд дундаа хамгийн тогтвортой нь. МУСТА, жүжигчин П.Эрдэнэзааны гэргий М.Энхнар хэмээх СУИС-ийг төгссөн намбалаг сайхан бүсгүй буй. Оюутан ахуй цагтаа хааяа найз нөхдөөрөө дарвихаараа ганц нэг охинтой танилцаж байсныг эс тооцвол охин эргүүлээд байдаггүй байсан гэх Заанаа эхнэртэйгээ дөрөвдүгээр дамжаанд байхдаа танилцсан гэдэг. Тэр үед сургуулийнх нь хөгжмийн ангид сурдаг хөөрхөн, даруухан охиныг сугадсан Заанаа маань өдгөө гурван хүүхдийн эцэг болсон билээ. Харин түүний тугалуудыг гаргаж өгсөн халамжит хань нь жүжигчний ар талыг найдавартай харж ханддаг даамал нь гэнэ лээ.

Сэтгэгдэл байхгүй байна