Хуримаа хийлээ

Дуучин Жастин Тимберлэйк, жүжигчин Жессика Бил нар энэ сарын 19-нд нууц хуримаа хийжээ. Алдарт дуучин, жүжигчин хоёрын хуримын зургийг  "People" сэтгүүл 300 мянган ам.доллараар худалдан авч, тусгай эрхтэйгээр нийтэлэхээр болсон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон тэдний хуримын тухай сонин хачин мэдээлэл "People" сэтгүүлийн шинэ дугаар гарах хүртэл нууцлаг байх юм байна. Энэхүү гайхалтай хуримын талаар сонин содон мэдээлэлтэй "People" сэтгүүлийн шинэ дугаар ирэх сарын 5-нд борлуултанд гарах аж.  Тэдний хуримын зарлага нь 6,5 сая ам.доллар хүрсэн ба АНУ-аас тусгай онгоцоор зочидоо зөөсөн гэж хэвлэл мэдээлэлээр шуугиад байгаа билээ.
Сүйт бүсгүй Жессика Бил хуримын даашинзаа Жиамбаттиста Валлигийн урласан ягаан өнгийн даашинз өмссөн гэн. Харин түүний сүйт залуу гэргийгээ амьдралдаа хэзээ ч харж байгаагүй сайхан бүсгүйг харлаа хэмээн уулга алдсан байна. Ийнхүү алдарт одуудын сонирхолтой хуримын талаар “People" сэтгүүл хосуудын фэнүүдэд том бэлэг болно гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Та бүхэн энэхүү сэтгүүлийг захилахын хүсвэл “People" сэтгүүлийн вэб сайтаар орж захиалж болох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025