Гээд л МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх найз охиндоо захиа өгдөг байсан гэнэ. Монголын түүхэнд домог болж үлдсэн энэ эрхэм хайр, дурлалаа хэрхэн илэрхийлж, гэргийгээ найрж байсан нь их сонин санагдлаа. Тухайн үед ямар мань мэт шиг гар утас, интернэт энэ тэр гээд техник технологи хөгжсөн байсан биш дээ. Зайлуул шүлэглэсэн захиа бичээд л хэн нэгнээр дамжуулж байсан гэх. Тэрээр залуухан, халуухан бас ч гэж дарга гэх сэтэртэй мундаг эр байх ахуйдаа гэргий Дэжимбээдээ анхны захиагаа хүргүүлэх тэр мөчид дархан аваргаас түрүүлээд маш олон залуу захиа өгчихсөн явсан хэмээн хуучилж байсан юм. Уг нь гэргийтэйгээ нэг сургуулийн дотуур байранд байдаг байсан гэнэ лээ. Тэгээд ч ямар хайр дурлалаа ямар хориод өөр залууст хайртыгаа алдалтай биш. Х.Баянмөнх аварга тухайн үед байрны болон сурагчдын зөвлөлийн дарга гэх албан тушаал, эрх мэдлээ ашиглаж байрны оюутнуудад шалгалт хийж явахдаа номонд захиа хавчуулаад “наадахаа үзээрэй” гээд Дэжимбээд анхны захиагаа өгч байсан гэдэг. Тэгээд л тэр бүсгүй нь “ОК” гэж л дээ.

Сэтгэгдэл байхгүй байна