Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээр сонсогчдынхоо сонорыг мялааж, бас ч гэж өөрсдийн орон зайг бий болгоод байсан “дуэт”-ууд болох дуучин Үүрээ, Мөнхбат нарыг сүр дуулиантайхан салж хэвлэлээр хоёр биенээ багагүй муулж шоолсоныг мэдэж буй биз ээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан Үүрээ бие даан дуулж байх ахуйдаа “Намайг урлагийнхан Мөнхбатаас илүү үнэлж, түүнийг чирж явдаг гэх болсон нь бидний салах болсон шалтгаан” хэмээж нэгэн үеийн хайр дурлалын эзэн болсон Мөнхбатруугаа хамаг бурууг чихэж явсан нь үнэний ортойдог. Тэгвэл хамтарч дуулахаа больсон тэр цагаас хойш тус тусдаа ганц нэг дуу хийгээд л нам гүмхэн амьдарч байсан “дуэт”-үүд маань эргэн нийлж уран бүтээлээ туурвихаар болсон бололтой. Учир нь сүүлийн үед хөгжмийн сувгуудаар тэдний хамтран дуулсан “Хайр гэрэлтсэн хайр” хэмээх их утга учир бүхий үгтэй дуу явах болоод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна