Загварын ертөнцийн анхдагчдын нэг топ модель Болормаа өдгөө 40 аль хэдийнээ гараад явж буй ч бие хаа царай зүсээрээ 25 настнуудаас ч дутахааргүй нэгэн. Хаа л олон нийтийг хамарсан арга хэмжээ байна тэр бүхэнд алгасахгүй очиж өөрийгөө багагүй рекламдаад авдаг топ хатагтай маань тун удахгүй эмээ болохоор зэхэж буй гэнэ. Хэдийгээр нас намба нь эмээгийн энтэй буй ч бие хаагаараа эмээ болоход эртдэж байгаа гэх түүний ганц хүү Анхаа нь он удаан жил үерхсэн модель бүсгүйтэйгээ гэрлэж үрийн зулай үнэрлэхээр болсон сурагтай. Ямартаа ч гунхсан сайхан эмээ нарын тоо нэгээр нэмэгдэх бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна