Хүний тавилан гэдэг сонин байх юм. Өнөөдөр 60 дөхсөн эрхмийг “насны нар хэвийсэн буурай” хэмээх нь хэвийн л зүйл. Гэтэл “манин” Н.Ганбууш 60 насны босгон дээрээ Тайландад хүйс солиулах мэс засалд амжилттай орж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болоод удаагүй байна. Иргэнийхээ үнэмлэхийг Н.Ганцацрал нэрээр солиулж, регистрийн дугаараа хүртэл шинээр авсан энэ бүсгүй эгээтэй л 25-т шиг дэрвэлзэж яваа. Бүр хэсэг хугацааны дараа үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ лээ. “Энгийн нэгэн эмэгтэй хүн болсон юм чинь сайхан амьдармаар байна. Өмнө нь би чинь улаан галзуу, бараг над руу удаан харсан хүн рүү “Юугаа харсан юм бэ” гээд хашгирчихдаг байсан. Одоо бол тийм биш, айдаг болсон ш дээ” гэж ирээд өөрийгөө жигтэйхэн эмэгтэйлэг болсоноо гайхаж, гайхуулж яваа Н.Ганцацрал хатагтайг хагалгаа хийлгээд ирсэн хойно нь харин эрчүүд сүйд майд болоод ядаргаатай байгаа гэсэн. Түүний сексийн амьдрал бусдаас өвөрмөц, сонирхолтой байдаг бөгөөд элдэв төрлийн сексийн асар их туршлагатай гэж өөрөө илэн далангүй ярьдаг. Энэхүү давуу тал дээрээ тулгуурлан сексийн талаар сэтгүүл тэр бүү хэл өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ хэмээн сенсааци тарьж яваа. Ямартаа ч өөрийн амьдралын хүндхэн хувь тохиолыг цуцашгүй, няцашгүй хүсэл тэмүүллээрээ зөөллөж, амьдралын хүнд бэрхийн өмнө бууж өгөлгүйгээр өдгөөг хүрсэн энэ авхай хагалгаа хийлгэхээр явахад нь тусалсан хамаг л хүн амьтанд тэр хайр зарлаж байгаагийн дотор дуучин ВХ-ын эхнэр Үен хэмээх бүсгүй багтах юм билээ. Үен “Airmarket”-аасаа охин компани тасалж аван бие даан ажиллуулж байгаа бөгөөд хатагтай Ганцацралд ирэх очих тизийг нь даасан юм байх. Ингэхэд Н.Ганцацрал Монголын анхны хүйсээ солиулсан хүн бас жар насны босгонд тулчихаад онгон байгаа ганц эмэгтэй гээд анхны тодотголуудыг түүчээлж яваа нэгэн. Жар хүрсэн онгон бүсгүй
Хүний тавилан гэдэг сонин байх юм. Өнөөдөр 60 дөхсөн эрхмийг “насны нар хэвийсэн буурай” хэмээх нь хэвийн л зүйл. Гэтэл “манин” Н.Ганбууш 60 насны босгон дээрээ Тайландад хүйс солиулах мэс засалд амжилттай орж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болоод удаагүй байна. Иргэнийхээ үнэмлэхийг Н.Ганцацрал нэрээр солиулж, регистрийн дугаараа хүртэл шинээр авсан энэ бүсгүй эгээтэй л 25-т шиг дэрвэлзэж яваа. Бүр хэсэг хугацааны дараа үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ лээ. “Энгийн нэгэн эмэгтэй хүн болсон юм чинь сайхан амьдармаар байна. Өмнө нь би чинь улаан галзуу, бараг над руу удаан харсан хүн рүү “Юугаа харсан юм бэ” гээд хашгирчихдаг байсан. Одоо бол тийм биш, айдаг болсон ш дээ” гэж ирээд өөрийгөө жигтэйхэн эмэгтэйлэг болсоноо гайхаж, гайхуулж яваа Н.Ганцацрал хатагтайг хагалгаа хийлгээд ирсэн хойно нь харин эрчүүд сүйд майд болоод ядаргаатай байгаа гэсэн. Түүний сексийн амьдрал бусдаас өвөрмөц, сонирхолтой байдаг бөгөөд элдэв төрлийн сексийн асар их туршлагатай гэж өөрөө илэн далангүй ярьдаг. Энэхүү давуу тал дээрээ тулгуурлан сексийн талаар сэтгүүл тэр бүү хэл өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ хэмээн сенсааци тарьж яваа. Ямартаа ч өөрийн амьдралын хүндхэн хувь тохиолыг цуцашгүй, няцашгүй хүсэл тэмүүллээрээ зөөллөж, амьдралын хүнд бэрхийн өмнө бууж өгөлгүйгээр өдгөөг хүрсэн энэ авхай хагалгаа хийлгэхээр явахад нь тусалсан хамаг л хүн амьтанд тэр хайр зарлаж байгаагийн дотор дуучин ВХ-ын эхнэр Үен хэмээх бүсгүй багтах юм билээ. Үен “Airmarket”-аасаа охин компани тасалж аван бие даан ажиллуулж байгаа бөгөөд хатагтай Ганцацралд ирэх очих тизийг нь даасан юм байх. Ингэхэд Н.Ганцацрал Монголын анхны хүйсээ солиулсан хүн бас жар насны босгонд тулчихаад онгон байгаа ганц эмэгтэй гээд анхны тодотголуудыг түүчээлж яваа нэгэн.
Сэтгэгдэл байхгүй байна