Бөмбөг дэлбэлэхийг завдав

АНУ-ын Нью-Йорк хот дахь Холбооны Нөөцийн банкны урд 1000 паунд буюу ойролцоогоор 450 кг орчим жинтэй тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдаж байсан бангладеш эрийг Холбооны мөрдөх товчооны терроризмтэй тэмцэх тусгай бүлгийн ажилтнууд үйлдэл дээр нь баривчилжээ.
Куази мухамед резванул Нафиз хэмээх 21 настай бангладеш залуу энэ оны нэгдүгээр сард АНУ-д оюутны виз өвөртлөн иржээ.
Хууль сахиулагчдын мэдээлж буйгаар түүнийг Аль Каидагийн гишүүн байж болох тухай мэдээлэл ирсэн бөгөөд үүний дагуу мөрдөлт хийсэн аж.
Нафиз гар аргаар удаан хугацаанд бэлдсэн тэсрэх бодисуудаа тус бүр нь 50 паундын жинтэй 20 ширхэг уутанд хийж машинд ачсан байна.Улмаар Холбооны нөөцийн банкны урд дэлбэлэх төлөвлөгөөтэй ба нөөц төлөвлөгөөнд нь амиа золиослоод ч болтугай алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байжээ.Хэрвээ Нафиз санасандаа хүрсэн бол хагас тонн орчим тэсрэх бөмбөг маш их хэмжээний хөнөөл дагуулах байжээ. Түүнийг машинаа банкны ойролцоо байрлуулах үед нь баривчилжээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЗОЧИН
    ШУУД ЦАЦАЛ
    2012 оны 10 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН
    ШУУД ШҮҮХ Д ХИЙ
    2012 оны 10 сарын 25 | Хариулах
  • иргэн
    Ийм амьтанд газар тамгалах хувь тавилан байхгүй шууд буудчих хэрэгтэй юмдаа
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025