
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны гэргий буюу тэргүүн хатагтай Ли Суль Жу дахин олон улсын анхаарлыг татлаа. Учир нь тэрээр хуучин төрийн тэргүүн нарын хөрөг бүхий тэмдэг зүүлгүйгээр олны өмнө гарсан байна.
Энэ нь ард түмнийх нь төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна. Умард солонгосын бүх иргэн ийм тэмдэг заавал зүүх ёстой. Гэтэл тэргүүн хатагтай энэ журмыг яагаад зөрчсөн нь тодорхойгүй байна.
Энэ нь залуу удирдагчийн шинэчлэлтэй холбоотой юу гэсэн асуулт гарч байна. Ли Суль Жу гоёлын энгэрийн зүүлт зүүсэнд ард түмэн нь дургүйцэж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлээд байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна