Төөрсөн ихэрүүд хамтдаа

“Киви” хамтлагийн дуучин Ука өөрийн дотны найз, дизайнер Г.Золцэцэг буюу Катятай хамтран нүүр будалт, үс засалт, стилистийн чиглэлийн "UK" хэмээх нэртэй загварын төв байгуулсан байна. Тэднийг төөрсөн ихэрүүд гэж нэрийддэг тэгвэл төөрсөн ихэрүүд өдгөө хамтран ийн төвөө нээхээр зэхээд байгаа аж. Мөн энэ хоёр бүсгүйн стиль  имиж, үсний өнгө гээд андуурмаар адилхан зүйл олон бий гэдэг.Гадаад төрх, стиль имиж тал дээрээ ч санал зөрөлдөггүй бүсгүйчүүд цаашдаа ихийг төлөвлөөд байгаа гэнэ шүү.
Энэхүү ажлаа дуучин Б.Мишээлийн "Гараас минь атга" дууны клипний  стиль имижийг тодорхойлсон бөгөөд уг дууны шинэ клипээр төвийнхөө нээлтээ хийх юм байна. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна. "UK" загварын төв нь клип болон  фото зураг авалт болон загварын агентлагийн хэмжээнд ажиллахаар баг хамт олноо бүрэлдүүлээд байгаа юм байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • хөөрхөн юм аа хоюулаа амжилт
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025