Алдарт Франке сүүлийн уралдаанаа

Цэвэр цусны адууны түүхэн дэх хамгийн шилдэг хүлэг Франкел маргааш буюу 10 дугаар сарын 20-ны өдөр зодог тайлах л  уралдаанаа хийх гэж байна.
Таймформын чансааг 147 оноогоор тэргүүлж, бүх цаг үеийн шилдэг хүлгээр тодроод буй Франкел нийт 13 уралдахдаа 13 түрүүлээд байгаа босоо хүлэг билээ. Шүдлэн, хязаалан насандаа Дэлхий, Европыг шилдэг хүлэг цолыг 4 төрөлд хүртсэн Франкелыг ялагдашгүй хэвээр зодог тайлж чадах эсэхийг харахыг хурдан морь сонирхогчид бүгдээрээ тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай.
Удахгүй зодог тайлж, ирэх хавраас үржүүлгэнд орох болсон Франкелийг Бридерс Кап-д, эсвэл Прикс де л’Арк де Триомп-д сүүлийн уралдаанаа хийж магадгүй гэж байсан ч тэрээр Их Бритнийн I зэрэглэлийн Чемпионс Стейкс-т уралдахаар болсон байна. Энэ уралдаанд түүнтэй уралдахаар дэлхийн чансааны №3 Сирус дэс Аглес №13 Натаниел нарын тэргүүтэй 5 хүлэг уягдаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025