Улс төр “үнэн гоё” бужигнаж байна. Бас ард түмэн “үнэн гоё” элэглэж байна.Түүгээр ч барахгүй энэ жагсаалд “үнэн гоё” үзэгдэл болж байна.
Тэр нь тэнгэр баганадсан энэ эрийн тэмцэл. Ардын нам түүхэндээ анх удаагаа ийнхүү төрийн ордоныг гадна, доторгүй бүсэлж жагсаал зохион байгуулсан бол Монголын тэмцэгчид анх удаагаа ийм өндөр хүнээр лоозонгоо бариуллаа. Бас л ховорхон тохиол юм шүү. Өмнө нь өч төчнөөн удаа өлгөж, цангаж, жагсаж бас тэмцэж байсан. Гэхдээ гавьяат тамирчин Ц.Шаравжамц шиг ийм сүрлэг хүнээр хүч нэмж байсангүй. Тэрээр “Ардчилалын баганы ард нуугдсан дарангуйлагч нарын үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Ард түмний сонгосон хоёр гишүүнийг түдгэлзүүлээд оронд нь сонгоогүй хоёр хүнийг гишүүн болгох гэж байна. Үүнээс хэсэг бүлэг хүмүүсийн дарангуйлал дор бүх юм шийдэгддэг болсон нь харагдаж байна” гэсэн юм. Ямартаа ч “өндөр” намынхан өндөр тэмцэгчтэй болсон нь бахархал бус уу.


Сэтгэгдэл байхгүй байна