Aрд түмний мисс эргэн тайзнаа

2003 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд орж ялалт байгуулаагүй ч “Ард түмний мисс” хэмээх өргөмжлөл хүртэж байсан Ариунцэцэг Сингапурт хэсэг хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн.  Алтны магнат, хүүхний тэнгэртэй хоёроороо алдаршсан Ц.Мянганбаяр ноёнтонд тав дахь охиныг нь төрүүлж өгсөн Ариунцэцэг олон жил хүмүүсийн нүд, хэл амнаас хол алс холын Сингапурт амьдарч байгаад саяхан эх орондоо ирж энэ тэндэхийн үйл ажиллагаанд харагдах болсон. Ард түмний миссийн туйлын зорилго нь нүүрэн дээрх тодоос тод хар мэнгээ авхуулах мөрөөдөлөө биеүүлээд, цоо шинэ дүр төрхтэйгээр эргэн тайзнаа гарахаар зэхээд байгаа энэ аж.  Энэхүү тодоос тод мэнгэ, алтны магнатын сүүлийн хатан гэдгээр нь бид илүү сайн танидаг байсан бол өдгөө Ариунцэцэг хатагтай эрс өөрчлөгдсөн гэнэ шүү. Хэдхэн сарын өмнө нэгэн томоохон компанийн сурталчилгаанд зориулж өөрийн шинэ дүр төрхийг анх удаа олон нийтэд дэлгэж, зургаа татуулсан. Энэхүү ажлынхаа гэрээг хэдэн саяар тоологдох мөнгөөр байгуулсан төдийгүй цаашид ч фото чиглэлээр хүч үзэхээ мэдэгдсэн. Тэгвэл Ард түмний мисс загварын ертөнцөд эргэн ирсэнээ ийнхүү зарлалаа. Тэрбээр саяхнаас “Гоёо” компаний нүүр царай болохоор шийдэн хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зураад байгаа юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025