Удахгүй болох аймшгийн баярыг тохиолдуулан Их Британийн загвар зохион бүтээгч Мариана Фантич, Доминик Янг нар гайхалтай уран бүтээлээ санал болгосон байна. Тэд “хүний” шүдэн ултай махчин гутал бүтээснээ зарлаж байсан. Уг гутлыг аймшгийн баярт зориулан хийсэн бөгөөд нийт 1050 ширхэг шүд орсон байна. Энэхүү шүднүүд нь хуванцар шүднүүд аж. Гутлын улан дахь хуванцар шүднүүдийг унахгүйгээр маш сайн бэхлэсэн ба өмсөж явахад ямар ч тохиолдолд унахгүй гэж тайлбарласан байна. Дээрх гутлаа тэд “Апексын махчин гутал” хэмээн нэрлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна